Токио: “Монгол хаан” жүжгийг 18 удаа тоглоход танхим дүүрэн хүн үзлээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн зохиолоор Б.Баатарын найруулсан “Монгол хаан” жүжгийг Японд амжилттай тоглож байна. Одоогоос нэг жилийн өмнө хоёр улсын найрамдалт харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан тус жүжгийг Японд тоглох болсныг зарласан юм. Улмаар Ази дахь аялан тоглолтоо Сингапурын "Марина Бэй Сэндс" театраас эхлүүлээд одоо Японд тоглож байна. Японы "Tremendous Entertainment" компанитай хамтран Токио хотноо энэ сарын 10-20-ны хооронд "Токио олон улсын форум"-ын 1502 хүний суудалтай C танхимд 18 удаа тоглоход дүүрэн үзэгчтэй байв. Жүжгийн багийнхан үргэлжлүүлэн энэ сарын 24-26-ны хооронд Нагоя хот дахь Аичи мужийн урлагийн театрт таван удаа тоглоно. Тус театр 1388 хүний суудалтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







